Нийт 81.6 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-20 12:57:36

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд нийт 81.6 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө баталжээ.

Үүнд иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, 2022 онд хийх хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв, соёлын төвийн камержуулалт, галын дохиоллын систем, хот тохижилт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Related news