Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд тээвэр, ложистикийн үйлчилгээг шинэчлэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-20 22:52:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд тээвэр ложистикийн менежментийн өөрчлөлт хийх хэрэгтэйг Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр хэллээ. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын механизмыг сайжруулах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, олон талт оролцоо буюу хамтын менежментийн тогтолцоог сайжруулах нь чухал гэлээ. 

Орхон аймгийн ХТГ нь нийтийн эзэмшлийн 120 сая м.кв талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг.  Мөн орон сууц, гэр хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг нийт 18 автомашинаар тээвэрлэж өдөрт 70-80 автомашин хог дарж, булдаг байна. Тиймээс хог хаягдлын менежментийг илүү боловсронгуй болгох шаардлага байгаа ажээ.

Дээрх менежментийг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц маш чухал. Иймд  улсын болон орон нутгийн төсөв, олон улсын доноруудын төслийг үүнд чиглүүлж ажиллах санал дэвшүүлээд байгаа юм.  Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын хог хаягдлын менежментийг сайжруулах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Мөн дахивар хог хаягдлыг пресслэгч хэвтээ машин, түүнийг зөөх сэрээт ачигч болон хог түр хадгалах, зөөврийн хөдөлгөөнт чингэлэг, 22 автомаши хэрэгтэй байгаа гэлээ.  

Related news