Сүүлийн 24 цагийн хугацаанд 1744 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-21 11:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1744 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  409 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 917 нь Улаанбаатар хотод,  827 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу  155 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 16 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1534 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 9323, хүндэвтэр 6900, хүнд 2155, маш хүнд 386 хүн байна.


Related news