“Хүрээлэн байгаа орчноо хамгаалья” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-27 11:39:37

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчноо хамгаалья” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Уралдааны эхний шатанд 37 оролцогч оролцсоноос хоёрдугаар шатанд 5 оролцогч шалгаран илтгэх чадвараараа өрсөлдсөн байна. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-1 ангийн сурагч Г.Нармандах, 2-р байрт Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12В ангийн сурагч Б.Тэмүүлэн, 3-р байрт Улаанбаатар хотын Орчлон сургуулийн 12А ангийн сурагч Г.Маралмаа, тусгай байрт Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн 7Г ангийн сурагч Ч.Батцэрэг, “Эрдмийн эхлэл” сургуулийн 12-1 ангийн сурагч Н.Анударь нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Энэхүү эсээ бичлэгийн уралдаан нь ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудаар дамжуулан иргэдийн хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, дадал суулгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байжээ. Оролцогчдын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар сонирхолтой санаануудыг дэвшүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархалтай байлаа. 

Related news