Шилдэг гарааны бизнест 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газраас 15-34 насны залуучуудын дунд зарласан StartUp
буюу Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа амжилттай болж өнгөрчээ.
Танилын
хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн шилдгүүд,
дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, бизнесээ өөрийн гараар эхлүүлэх
боломжийг олгодог уг үйл ажиллагаанд 22 багийн 66 залуу оролцсоноос II шатанд
шалгарсан 10 баг батламжаа гардан авсан байна. Эдгээрээс шинэ, өвөрмөц санаа
гаргасан М.Ариунжаргал ахлагчтай баг түрүүлж, 10 сая төгрөгийн дэмжлэг хүртжээ.
Тус баг нь ангилсан хонины ноосоор сувинер, тоглоом, ханын наалт зэрэг
бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days