Эрүүл мэндийн салбарыханд тоног төхөөрөмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-06 16:53:34

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад иж бүрэн компьютер гардууллаа. Тодруулбал, Нэгдсэн эмнэлэгт 30 ширхэг иж бүрэн компьютер, Эрүүл мэндийн газарт 10 ширхэг, Зооноз өвчин судлалын төвд 2 ширхэг иж бүрэн компьютер, мөн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр нэг ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын дэмжлэг үзүүлснийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд тус байгууллагын удирдлага нарт гардуулан өглөө.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай компьютер, техник хэрэгслийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүдэд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлага, албан хаагчид энэ үеэр талархал илэрхийлж байсан юм.

Related news