УВС: “Дүүрэн шатахуун дүүрэн бэлэг” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. "Петровис" группээс Увс аймгийн 100 жилийн ой болж
буйтай холбогдуулан “Дүүрэн шатахуун дүүрэн бэлэг” урамшуулалт хөтөлбөрийг
хэрэгжүүлж байна.
Увс аймаг дахь Петровисийн шатахуун түгээн станцаар үйлчлүүлж байгаа хувь
хэрэглэгчид тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.
Үнийн дүнгийн 30 мянган төгрөг тутамд нэг карт олгож байгаа бөгөөд
илгэн алчуур, 5 болон 10 мянган төгрөгийн шатахууны талон сугалаанд таарвал
газар дээр нь гардуулж байна. Хэрвээ картаас үсэг гарвал "Увс аймаг" гэдэг үг
бүтээн 100 мянган төгрөгийн шатахууны эрх, "Увс аймаг 100 жил" гэсэн үг бүтээвэл Тэнгэрийн
хаалга Жанжиажиэ аялах эрхийн эзэн болох ажээ.
Тус хөтөлбөрт байгууллагын хэрэглэгч болон шатахууны талон, Петровис
карттай байгууллага болон хувь хэрэглэгч нар хамрагдах боломжгүй байна.
“Дүүрэн шатахуун дүүрэн бэлэг” урамшуулалт хөтөлбөр нь 6 дугаар
сарын 10-наас 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.