Тархины суулгац саажилттай хүний бодлыг текст болгон хөрвүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-11-09 16:48:11

СТЭНФОРД. /nat-geo/. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд саажилттай хүнд өөрийн бодлоо дамжуулах боломжийг олгох “BrainGate” тархины суулгацыг бүтээжээ. Энэ талаарх өгүүллээ эрдэмтэд "Nature" сэтгүүлд нийтлүүлсэн байна.


Энэхүү шинэ төхөөрөмж нь "тархи-компьютерын интерфейс" технологийн (BCI) нэг хэсэг гэнэ. Тархи-компьютерын интерфейс нь сэтгэн бодох үйл ажиллагааны үед үүссэн нейроны идэвхжлийн дохиоллыг тайлж боловсруулахад хиймэл оюун ухааныг ашигладаг технологи юм. Үүний ачаар 2007 онд нуруу нугасны гэмтлийн улмаас хүзүүнээсээ доош саажилттай болсон эрэгтэй өөрийн бодлоо 94 хувийн нарийвчлалтай хүргэж чаджээ.


Туршилтын үеэр уг эрэгтэй бичиж байгаа дүр эсгэж, харин тархи нь текстийг төсөөлөн бий болгож эхэлжээ. Улмаар туршилтад оролцогч 90 тэмдэгт бичиж чадсан бөгөөд үүнийг хиймэл оюун ухаан хангалттай нарийвчлалтай дамжуулсан байна.


Одоо эрдэмтэд энэ суулгацыг хэрхэн ашиглахыг бусад хүмүүст зааж өгөх, мөн том үсгээр бичих, форматлах зааварчилгааг илүү хөгжүүлэхээр төлөвлөж байна.


Related news