Хулгайд алдсан малаа дрон ашиглан олох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-13 16:03:19

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын иргэд хулгайд алдсан, алдуул малаа дрон ашиглан олж авах боломжтой болжээ. Тодруулбал тус сумын ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Мал хулгайлах" гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн үеийн хүчин чадал бүхий дрон авсан байна. Ингэснээр алдуул, хулгайд алдсан малаа эрж хайж байгаа малчид тус дроны тусламжтайгаар  олох боломжтой болжээ. Эдгээр иргэд сумын ЗДТГ-ын дрон хариуцсан ажилтан Г.Сүх-Очиртой 99035805 дугаарын утсаар холбогдох аж.

Тэс сумын хувьд малын хулгайн гэмт хэрэг мэр сэр гардаг бөгөөд сумын ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс энэ чиглэлээр анхаарч ийнхүү сумандаа дронтой болжээ.

Related news