Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайд болохоор боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-12 12:59:40

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн эрх баригч Консерватив намын даргын төлөөх өрсөлдөөнөөс өрсөлдөгч нь нэрээ татсанаар Дотоод хэргийн сайд Тереза Мэй тус улсын дараагийн ерөнхий сайд болохоор боллоо.

Ерөнхий сайд Дэвид Кэмероны халааг авахын төлөөх өрсөлдөөнд Тереза Мэй болон Эрчин хүчний сайд Андреа Лидсом нар тунаж үлдээд байсан юм.

Харин Лидсом өчигдөр мэдэгдэл хийхдээ “би хүчтэй бөгөөд тогтвортой засгийн газрыг удирдах хангалттай дэмжлэгийг авч чадна гэдэгтээ эргэлзэж байна” гэж хэлээд, нэрээ татжээ.

Өнгөрсөн амралтын өдөр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Би эх хүн учир энэ ажилд илүү  тохирох нэр дэвшигч гэж өөрийгөө бодож байна” гэж хэлснээрээ Лидсом шүүмжлэлд өртөөд байсан юм. Тереза Мэй хүүхэдгүй ажээ.

Ерөнхий сайд Кэмерон маргааш хатан хаанд огцрох өргөдлөө өгөх аж. Ингэснээр 2010 оноос хойш хашсан дотоод хэргийн сайдын албан тушаалаа Тереза Мэй өгч, шинэ ажлаа авч, багаа бүрдүүлнэ.

Г.Доржханд

Related news