Малын шүлхий өвчин хоёр суманд бүртгэгдлээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-23 10:07:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур, Бугат сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эдгээр сумын Засаг дарга нар өвчний голомтын бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

            - Аймгийн төвийн ойролцоо Бугат сумын нутагт малын шүлхий өвчин гарсан учир Далтын даваа, Зүүн түрүүний мод үржүүлгийн газрын орчим хяналтын пост ажиллуулж байна. Малын гоц халдварт өвчний голомтыг хумих байдлаар тандалт болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, 32 өрхийн 54 хашааг ариутган, 44 өрхийн 10,9 мянган малд тандалт судалгаа явууллаа. Сумын хэмжээнд 3823 малд шүлхийн вакцин хийгээд байна гэж Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр ярилаа.

Related news