"Хульж" амралтын үйл ажиллагаа жигдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Могод сумын Халуун рашааныг түшиглэсэн "Хульж" амралт сувиллын газарт өдөртөө 30 орчим хүн үйлчлүүлж байна.
Тус сувиллын газар нь нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үе мөч, ууц нуруу, эмэгтэйчүүдийн өвчнийг анагаадаг. Мөн халуун рашаан нь азотлаг учраас яр шарх, харшлын өвчнийг гаргууд сайн эмчилдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тэнд халуун шавар, бумба, шарлага, бариа заслаас гадна олон төрлийн эмчилгээ сувилгаа хавсарч хийгддэг. Өдрийн 3 хоолтой, амралтан дээр байрлах гэр хоногийн 32 мянга, шовгор буюу байшин 36 мянган төгрөгийн ханштай байна. Мэдээллийг тус амралтын газрын менежер мэдээллээ.
П.Батням