Аймгийн ҮЭХ-ны 31 дүгээр бага хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-08 21:54:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ҮЭХ-ны 31 дүгээр бага хурал энэ сарын 6-нд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд: аймгийн Үйлдвэрчний эвлэлээс сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, зохион байгуулалтын асуудал, МҮЭ-ийн 23 дугаар их хурлын төлөөлөгч сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ үеэр аймгийн ҮЭХ-ны даргаар Ц.Лумжавыг 100 хувийн саналаар улираан сонгосон байна. Мөн МҮЭ-ийн 23 дугаар их хуралд 9 төлөөлөгч оролцохоор болжээ.

Хуралд оролцогчид “Хандлагыг өөрчилж, оролцоог нэмэгдүүлэх” чиглэлээр ажил хэрэгч санал өрнүүлэн хэлэлцэж, шинээр батлагдсан “Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх” талаар шинэлэг ажил хийхээр төлөвлөсөн байна. Тэрчлэн бензин шатахууны үнэ өсөж байгаад бодитой дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр боллоо.

Related news