Хоршоодын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-08 21:59:37

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоршоодын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг Увс аймагт энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Хоршоологчдын холбооны дарга Ц.Батсүхээс дараах тодруулгыг авлаа.

1921 онд Богд хааны зарлигаар анхны хоршоог байгуулсан байдаг. Түүнээс хойш 100 жил өнгөрчээ. 1990 оны Ардчилсан хувьсгалаар нэгдлийн малыг малчдад хувьчилсан. Энэ цагаас малчид малаа бие даан өсгөж үржүүлэх, хоршиж ажиллах нөхцөл бүрдсэн. Үндсэндээ 1990 оноос шинэ маягийн хоршоо үүсэж хөгжсөн гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр засгаас хоршоодын талаар олон чухал шийдвэрийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал “Монгол мал” хөтөлбөр, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр” нэг, хоёр, гурав гэж баталлаа. Энэ оны 5-р сарын 6-нд Хоршооны шинэ хуулийг баталсантай холбогдуулан 40 дүгээр тогтоол гарсан. Эдгээр нь хоршоодын хөгжилд түлхэц болохуйц шийдвэрүүд байлаа.

Өнөөдөр бид хоршоологчдынхоо 100 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоршооны шинэ хуулийг сурталчлах, дүрмийг боловсруулах, хоршоодоо ирэх оны 5 сар гэхэд шинэчилсэн бүртгэлд бүрэн хамруулах ажлуудыг хийнэ. Мөн 2022 оныг Засгийн газраас Хоршоодын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна” хэмээн аймгийн Хоршоологчдын холбооны дарга Ц.Батсүх хэллээ. 

Related news