Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Цас
орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, явган
шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2021 оны 12 сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим
газраар цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн
хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд
5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр
16-21 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор:
Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж
секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга
шуурна. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд
5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Өдөртөө
11-13 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 11-15 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 11-нд зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал,
хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн
байна.