Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт дөрвөн оюутан тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-10 16:54:55

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр оюутан сургаж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилготой  аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт дөрвөн оюутан тэнцжээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу гадаад хэлний багш мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын Боловсролын их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ө.Шинэнаран, бага ангийн багш мэргэжлээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцаж буй оюутан Г. Отгонцэцэг, АШУҮИС-д Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр IV дамжаанд суралцаж буй оюутан Э.Хонгорзул, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд хүний их эмч мэргэжлээр VI  дамжаанд суралцаж буй оюутан Д.Оюунгэрэл нар тэнцсэн аж.

Шалгарсан дөрвөн оюутанд жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэж, хүний нөөцийн дутагдалтай салбарт ажиллуулахаар гэрээ байгуулсан байна.

Related news