Аймгийн аварга тариаланч, ногоочин, жимсчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-11 17:32:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид өнгөрсөн онд сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн их ургац хураасан юм. Нийтдээ 67,8 мянган тонн ургац авч, хүн амын хүнсний  хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Аймгийн Засаг дарга арвин ургац авсан жилийн аварга тариаланч, ногоочин, жимсчдийг шалгаруулаад байна.

          Баян-Агт сумын “Актив агро” ХХК-ийн механикжуулагч С.Шүхэрт, Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХХК-ийн механикжуулагч Д.Эрдэнэцогт, Хутаг-Өндөр сумын “Хонгор агро Булган” ХХК-ийн механикжуулагч М.Ганбаатар, мөн сумын “Өлгий сондуул” ХХК-ийн механикжуулагч Д.Батсайхан, мөн сумын тариаланч Б.Мөнх-Од, Рашаант сумын “Баян талын буудай” ХХК-ийн механикжуулагч Д.Сэрээнэндорил, мөн сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК-ийн механикжуулагч П.Ган-Очир, мөн сумын механикжуулагч Л.Маналжав, Хангал сумын “Молор-Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Ц.Батмөнх, Тэшиг сумын механикжуулагч О.Баяртулга нар “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарчээ.

Мөн Хутаг-Өндөр сумын ногоочин С.Батхуяг, М.Хүрэлбаатар, Бугат сумын ногоочин Ж.Ундрах, Хутаг-Өндөр сумын жимсчин П.Оюунчимэг нар “Аймгийн аварга тариаланч” болжээ.

Related news