“Мандалговь” нисэх буудал УЦУОШГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-18 17:02:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШГ болон “Мандалговь” нисэх буудал нисэхийн үйлчилгээний 2021 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2019-2021 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэн, цаашид хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав.  

Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар “Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах” ерөнхий гэрээг шинэчлэн байгуулсны дагуу “Мандалговь” нисэх буудлын дарга Г.Буянбат болон УЦУОШТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Азжаргал нар хамтран ажиллах салбар гэрээг ийнхүү шинэчилжээ.  

2021 онд Иргэний агаарын тээврийн нисэх баг тус аймгийн нутаг дэвсгэрт үндсэн нислэг буюу “Мандалговь” нисэх буудалд буух нислэгийг 24 удаа, бэлтгэл буудал буюу аймгийн нутгаар дайран өнгөрөх нислэгийг 52 удаа гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд УЦУОШГ-аас нислэгт цаг агаарын мэдээг 257 удаа, нислэгийн замын дагуух урьдчилсан мэдээг 14 удаа, буудал орчмын урьдчилсан мэдээг 98 удаа гарган өгч  үйлчилсэн байна.

Related news