Шивээговь сумыг босоо тэнхлэгийн авто замтай холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-19 14:03:47

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумыг энэ онд босоо тэнхлэгийн авто замтай холбоно.

Нийт 6.9 км авто замын зураг төсөв бэлэн болсон бөгөөд 1.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр батлуулсан байна.

Ингэснээр Шивээговь сум босоо тэнхлэгийн авто замтай холбогдож  улмаар бизнес хөгжих боломж бүрдэнэ гэж албаныхан тодотгов.

Тус сум зүүн болон зүүн урд, урд талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан, баруун талаараа Дундговь аймгийн Баянжаргалан, хойд болон зүүн талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумтай хил залгадаг. Улаанбаатар хотоос 275 км, Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км зайтай байрладаг.  

Related news