Хүүхэд хамгааллын өргөтгөсөн баг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 15:54:04

 Булган аймгийн баяр наадмаар Хүүхэд хамгааллын өргөтгөсөн баг ажиллахаар төлөвлөж байна.

Өргөтгөсөн багт Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, МХГ,  Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүүхдийн эрхийн комисс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрууд багтжээ.Тэд хуралдаж  баяр наадмын үеэр ажиллах ажлын чиглэл, үүргээ хуваариллаа. Жишээлбэл хурдан морины үеэр хүүхэд бэртэх, гол ус руу бага насны хүүхэд болоод томчуудыг анхаарал болгоомжтой орох талаар мэдээлэл хүргэх,  тог цахилгаанаа салгах анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх, орон байрны хулгайгаас сэргийлэх, нарших, хоолны хордлого авах, архидан согтуурах зэрэг зөрчил, осол гэмтэл гарсан тохиолдолд хэн ямар арга хэмжээг хэрхэн цаг алдалгүй түргэн шуурхай авах талаар ярилцаж, шаардлагатай зүйлсээ бэлдлээ.Наадмын өдрүүдэд Түргэн тусламжийн, ОБГ - ын, ЦГ - ын болоод хүүхдийн утас 108 нь 24 цагийн турш хэвийн ажиллана.

П.Батням

Related news