Цогцолбор 1 дүгээр сургуулийнхан амжилт дүүрэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн хамт олон 2021-2022 оны хичээлийн жилд ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн байна.
Тодруулбал, өнгөрсөн оны ажлаараа тус
сургуулийн хамт олон "Аймгийн оны тэргүүний төрийн үйлчилгээний
байгууллага"-аар шалгарлаа. Тэрчлэн Түүх, ниймийн багш Б.Өлзийтэгш
"Аймгийн оны тэргүүний боловсролын ажилтан"-аар, 12б ангийн сурагч
Л.Сод-Эрдэнэ "Аймгийн оны тэргүүний тамирчин сурагч"-аар, бага
ангийн багш С.Ганцэцэг "Сумын аварга багш"-аар, 8д ангийн сурагч
Б.Цолмон "Сумын аварга авьяаслаг сурагч"-аар тус тус шалгарчээ.
Увс нутгийн ууган сургууль өдгөө 96 дахь
жилийнхээ түүхийг бүтээх хугацаандаа 1999 оноос хойш "Аймгийн оны
тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага"-аар 5 удаа, "Аймгийн
боловсролын тэргүүний байгууллага"-аар 6 удаа шалгарч, 2016 онд
"Улсын тэргүүний сургууль", 2017 онд Монгол Улсын төрийн дээд
шагнал "Алтан гадас одон"-гоор шагнуулсан байна.