Энэ сарын дунд хүртэл хүйтэн байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-04 17:30:14

Булган /МОНЦАМЭ/. Булганхангай нутгаар энэ сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөв байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл томоохон голын хөндийгөөр 29-34, бусад нутгаар 24-29 градус хүйтэн байх нь. Харин сарын дундуур дулаан байх төлөвтэй байна.

Тус аймгийн нутагт хоёрдугаар сарын уур амьсгалын олон жилийн дундаж нь томоохон голын хөндийгөөр 16,6-21,2, бусад нутгаар 13,0-16,4 градус хүйтэн, 3-8 см зузаан цастай байдаг. Сүүлийн хоёр жил олон жилийн дунджаас дулаарсан, 2013-2020 онд ихэнх нутгаар 1-3 дахин их цас унасан гэсэн мэргэжлийн байгууллагын тойм мэдээ байна.

Related news