БУЛГАН: Аймгийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгэлийн ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-12 11:22:15

Булган, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянголд аймгийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгэж байгаа хадлангийн салааны ажлын явцтай аймгийн ХХААГ болон "Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй" ОНӨХХК-ийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн хамт танилцжээ. 


Мөн Сэлэнгэ сумын хадлангаа бэлтгэж байгаа малчдын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонсон, Хялганат тосгонд байршуулсан аймгийн нөөцийн үлдэгдэл 6000 боодол өвсний чанар байдлыг шалгалаа.


Өнөөдрийн байдлаар Баянголын талбайгаас Орхон, Бүрэгхангай, Булган сум руу 4000 боодол өвсний борлуулалт хийсэн байна.








Related news