Хууль бусаар мод бэлтгэх, залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-09 16:01:44

Булган /МОНЦАМЭ/ Энэ оны эхний сард Баян-Агт, Тэшиг, Дашинчилэн, Рашаант суманд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна гэж аймгийн Цагдаагийн газар мэдээллээ.

Харин Сайхан, Бугат, Орхон, Булган, Могод, Баяннуур суманд гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс өсч, Сэлэнгэ, Хангал суманд тухайн үеийн түвшинд байна. Хутаг-Өндөр, Гурванбулаг, Бүрэгхангай, Хишиг-Өндөр суманд гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс буурчээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард 37 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах, мал хулгайлах, хүчиндэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурч, хууль бусаар мод бэлтгэх, залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. 

Related news