Тайландын нийслэл хотын нэрийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-02-17 13:12:18

БАНГКОК. /RIA Novosti/. Тайландын Хатан хааны эрдэмтдийн зөвлөл тус улсын нийслэл хотын албан ёсны гадаад нэрийг өөрчилснөө мэдэгджээ.


Тус зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Бангкок хотыг Крунг-Тхеп-Маха-Накхон болгон өөрчилсөн бөгөөд гэхдээ “хоёр нэрийг хоёуланг нь ашиглаж болно”.


Тайландын сайд нарын танхим улс, нутаг дэвсгэр, засаг захиргааны бүс, нийслэлийн нэрийг шинэчлэх төслийг баталжээ. Харин Бангкокийн шинэ нэрийг тусгай хороо шалгах хүртэл батлахгүй байна.


Тайландын Хатан хааны эрдэмтдийн зөвлөл олон улсын газар зүйн нэрсийн толь бичигт улс орон, нутаг дэвсгэр, засаг захиргааны бүс, нийслэлийн нэрийг “эх хэлний авианд илүү ойртуулахын тулд” шинэчилсэн байна. Крунг-Тхеп-Маха-Накхон гэсэн нэр нь албан ёсны гадаад нэр болбол Бангкок гэсэн хуучин нэрийг хаалтанд бичих аж. Түүнчлэн зарим орны нийслэл, газарзүйн нэрийг өөрчилжээ.


Тайландын нийслэлийг тай хэлээр Крунг-Тхеп-Маха-Накхон хэмээн үргэлж нэрлэсээр иржээ. Гэхдээ энэ нь товчилсон хэлбэр юм. Бүтэн нэр нь 40 гаруй үсгээс бүтдэг дэлхийн хамгийн урт нэрэнд тооцогддог байна.  


Хатан хааны эрдэмтдийн зөвлөл Бангкокийг албан ёсны нэр болгон ашиглах шийдвэрийг 2001 оны 11 дүгээр сард гаргаж байжээ. 



Related news