Эр хонь 180 мянган төгрөгийн үнэтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт нас бие гүйцсэн эр хонь дунджаар 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хязаалан гуна 1.2 сая, эр бяруу 800 мянга, эр төлөг 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн мах дунджаар нэг кг нь 12 мянга, хонины мах 7.5-8.5 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Энэ жил
цаг агаар тогтуун өвөлжилт өнтэй байсан тул малын үнэ ханш харьцангуй тогтвортой байна гэж орон нутгаас мэдээллээ.