Мах, сүүний чиглэлийн алатау үүлдрийн үхэр өсгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 15:14:46

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Д.Батболдынх мах, сүүний чиглэлийн хосолсон алатау үүлдрийн үхэр өсгөдөг аж.

Үхрийн мах нь 500-550 кг хүрдэг бол өглөө оройдоо 24-25 литр сүү сааж сүүгээ борлуулан, ааруул өрөм ээзгий, тараг боловсруулж ойролцоо Багахангай, Баян, Баянжаргалан суманд худалддаг байна.

Тэдний “Шилмэл мал-Шилдэг бүтээгдэхүүн-2021 цахим үзэсгэлэн худалдааны шилмэл малын төрөлд алатау үнээгээр амжилттай оролцсон аж.

Мөн Сэлэнгэ үүлдрийн бух, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухна зэрэг өндөр ашиг шим сайтай малыг Говьсүмбэр аймгийн малчид маллаж байна.

Орон нутгийн онцлогт тохирсон ашиг шим сайтай мал өсгөж үржүүлэх нь бэлчээр хомстсон энэ цаг үед цагаа олсон зөв шийдэл гэж орон нутгаас мэдээлэв.

Related news