Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 15:59:37

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл

2 дугаар сарын 18-нд хуралдаж ажлын төлөвлөгөөгөө хэлэлцжээ.

Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдийн  талаарх зөв ойлголт, мэдлэг өгч, эерэг хандлагыг төлөвшүүлэх  сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах юм.

Мөн нийгмийн хандлагыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байгаа ажил олгогчийн болон хөдөлмөр эрхэлж буй сайн туршлагыг олон нийтэд түгээх, контент бэлтгэн сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллах аж.

Тус аймаг 18 мянга орчим хүн амтай бөгөөд дөрвөн аймгийн арваад сумтай хиллэдэг учир албан бус хүн амын тоо их байдаг аж. Үүнийг дагаад төрийн бүх шатны үйлчилгээ нэмэгддэг байна. 

Related news