Авто замын ажилд 8.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 17:39:37

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас энэ онд авто зам барих ажилд 8.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс аймгийн төв Сүмбэр сумын замын ажилд 3.2 тэрбум, Шивээговь сумын авто замын ажилд 5.5 тэрбум төгрөг зарцуулах аж.

Тухайлбал, босоо тэнхлэгийн авто замаас Шивээ говь хүртэл, Нэгдсэн эмнэлгийн уулзвараас төмөр замын гарам хүртэл, Сүмбэр сумын нэгдүгээр баг Очир төвийн уулзвараас Замчдын гудамж хүртэл, Замчдын гудамжаас Залуучуудын гудамж хүртэл зэрэг авто замыг ашиглалтад оруулах аж.

Related news