Явуулын сэтгэл зүйч ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-02 19:52:13

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Боловсролын газартай хамтран Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуульд “Явуулын сэтгэл зүйч”-ийн нэг өдөр үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд сэтгэл зүйч Б.Хишигжаргал оролцож “Сургуулийн насны хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, нөхөрлөлийн хэрэгцээ” сэдвээр сургалт хийж, сэтгэл зүйн анхан шатны сорил, судалгаа авлаа. Мөн сэтгэл зүйчийн ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгснөөс гадна “Таныг сэтгэл зүйч сонсож байна" санал хүсэлтийн хайрцаг аялуулан, сурагчдын дуу хоолойг сонсжээ.

Related news