“BTS” хамтлаг “Grammy” наадмын тайзнаа гурав дахь жилдээ үзүүлбэрээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-16 13:51:42

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлаг “Grammy” хөгжмийн наадмын тайзнаа гурав дахь жилдээ дараалан үзүүлбэрээ толилуулна гэж тус наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.


Мягмар гарагт Америкийн “Recording Academy” академийн мэдээлснээр, тус хамтлаг ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлээ толилуулах уран бүтээлчдийн тоонд Оливиа Родриго, Билли Айлиш, Лил Нас Икс, Брэнди Карлайл нарын хамт багтжээ.


BTS” хамтлаг хоёр жилийн өмнө болсон “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд Лил Нас Иксийн хамт үзүүлбэр үзүүлсэн бол өнгөрсөн оны гуравдугаар сард наадмын тайзнаа “Dynamite” хит дуугаа толилуулсан юм. Тэд энэ удаагийн наадамд "Шилдэг поп хоршил/хамтлаг" шагналд нэр дэвшжээ.


Grammy-2022” наадам Лас-Вегас хотын “MGM Grand” аренад болох бөгөөд “CBS” телевизээр шууд дамжуулж, “Paramount+” стриминг үйлчилгээгээр үзүүлнэ. “BTS” хамтлаг “Grammy” наадамд оролцсоныхоо дараа Лас-Вегас хотын “Allegiant” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 8-9, 15-16-нд дөрвөн тоглолт хийх ажээ. 

Related news