“Туяа тоо” үйл ажиллагааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-03-21 14:25:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Туяа тоо” үйл ажиллагааг гуравдугаар сарын 18-нд зохион байгууллаа.

Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батзам нээж албан хаагчдад Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахмад Н.Оюунбат “Туяа тоо” арга хэмжээг командлан оролцлоо. Энэ үеэр “Цэргийн нэг өдөр”, “Цахим дууны уралдаан”, “Кросс гүйлтийн тэмцээн”, “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн” зэргийг зохион байгуулжээ.

Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй зарим албан хаагчдыг төрийн дээд одон медаль, “Говьсүмбэрийн төлөө” медаль болон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшуулсан байна. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Цэргийн штабын офицер, ахмад Н.Оюунбат болон аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд оролцлоо.

Related news