Говьсүмбэр аймаг таван сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарихаар төлөвлөжээ.
Мод тарих нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үр дүнтэй арга тул үүнийг иргэдийн оролцоотой зохион байгуулна гэж орон нутгаас мэдээллээ.