Нийт модны 35 хувьд иргэд үр шимийг нь хүртэж болох мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-03-21 14:59:51

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарихаар төлөвлөсөн билээ.

Нийт тарих модны таван хувь нь нарс, шинэс, жодоо зэрэг шилмүүст мод байх бол 40 хувьд улиас, хайлаас, голт бор, агч, монос зэрэг навчит мод тарих аж.

Харин 20 хувьд нь сөөг ургамал, 35 хувьд иргэд үр шимийг нь хүртэж болох алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний мод тарихаар тооцоолжээ. Ташрамд дурдахад Сүмбэр суманд 2.8 сая, Шивээговь суманд 900 мянга, Баянтал суманд 800 мянга, төмөр замын зурваст 500 мянган мод тарихаар төлөвлөсөн байна.

Related news