Сэлэнгийн тамирчин олон улсын тэмцээнээс хос медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан “Jeonju-2016” таеквондогийн тэмцээнд Сэлэнгийн тамирчин Ө.Болор-Эрдэнэ өсвөр насны төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Солонгос улсад зохиогдсон тус “Jeonju-2016” таеквондогийн тэмцээнд 39 орны 1700 гаруй тамирчид оролцож, хүч чадлаа сорьсон байна. Энэхүү Олон улсын тэмцээнд Сэлэнгэ аймгаас оролцсон тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд М.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль, спортын мастер Ө.Амартүвшин хүрэл медаль, өсвөр насны ангилалд Ө.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар ирлээ. Ө.Болор-Эрдэнийн хувьд ганзага дүүрэн хос морьтой ирсэн байна. тэрээр хэдхэн хоногийн өмнө мөн Солонгос улсад болсон Seong nam open-2016” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. уг тэмцээнд 18 орны 1300 гаруй тамирчид оролцжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг