Сэлэнгийн таеквондочид 5-р байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-27 16:10:55

Монгол түмний Үндэсний их баяр наадмын өмнөхөн Улаанбаатар хотноо зохиогдсон МБАТ-ний 14-р их наадмын таеквондогийн тэмцээнээс Сэлэнгэ аймгийн тамирчид хүрэл медаль хүртжээ.

Уг наадмын таеквондогийн төрөлд Сэлэнгэ аймгаас  гурван дасгалжуулагч, 15 тамирчин оролцсон байна. Тэмцээний дүн гарахад Сэлэнгийн тамирчид 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 5-р байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-д Б.Урантөгс, эмэгтэй -57 кг-д Д.Уранцэцэг хүрэл, эмэгтэй -67 кг-д Г.Намуунцэцэг нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү Бүх ард түмний 14-р их наадамын Шигшээ тэмцээнд 45 байгууллагын 280 гаруй тамирчин оролцжээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news