Цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн хэрэглэх талаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-31 16:00:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны А/15 дугаар тушаалаар баталсан "Цэргийн тактикийн таних тэмдэг тэмдэглэгээг хэрэглэх заавар", "Даргын ажлын зураг"-ийг хэрхэн хэрэглэх талаар сургалтыг онцгой байдлын алба хаагчдад зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Ажиллагааны тасгийн дарга, дэд хурандаа Э.Баянбаттай хамтран явуулсан тус сургалтад Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Өлгий, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн офицер бүрэлдэхүүнийг хамруулав.

Сургалтаар “Байлдааны дүрэм”-ийг баримтлан операц, байлдааныг төлөвлөх, цэргийн сургалт бэлтгэлийг явуулахад шаардлагатай цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээ, тэдгээрийг хэрэглэх аргачлалыг тогтоох, байлдааны тусгай ажиллагааны төлөвлөлт, команд-штабын хээрийн сургууль, хээрийн дадлага, сургуулийн үед захирагч, даргын ажлын зургийг боловсруулах, тактикийн хичээл, сургалт явуулах талаар мэдээлэл өглөө. 

Related news