"Аюулгүй жишиг хороолол" төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-11 08:54:50

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 

/ГХУСАЗСЗ/, Онцгой байдлын газраас санаачилж гэр хорооллын галын эрсдэл, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор "Аюулгүй жишиг хороолол" төслийг Сүмбэр сумын Баянбулгийн гудамжинд хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ ажилд Сүмбэр сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар, Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн Бор-Өндөр -1 олон улсын байгууллагууд хамтран оролцож байгаа аж.

Энэхүү иргэдийн оролцоонд тулгуурласан төсөлд 82 өрх хамрагдаж буй бөгөөд төслийн хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг бүтэн хангах үүднээс цахилгааны гадна, дотор монтажийн утсыг солих, шаардлага хангасан хогийн савыг суурилуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналттай камер суурилуулах зэрэг ажлыг хийх юм.

Мөн  иргэдийн амьдрах орчныг сайжруулах үүднээс иргэдийн оролцоотойгоор хашааг жигдрүүлэх, мод тарих гэх мэт ажлыг зохион байгуулахаар төлөвлөөж байна хэмээн орон нутгаас мэдээлэв. 

Сүмбэр суманд Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн 60 орчим хувь нь амьдардаг аж 

Related news