Гамшгаас хамгаалах дадлага сургуулийг дүүрэн хангалттай гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-12 22:12:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт энэ сарын 11, 12-ны өдөр зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах ажилтнуудын бие бялдар, сэтгэлзүйн сорил явуулснаар дууслаа. 

Сорилд удирдах бүрэлдэхүүний 80 гаруй хүн, 11 багт хуваагдан оролцож, саадтай зурвас, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорив.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд идэвх санаачилгатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцлон, дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ

Related news