Алтай сумын төвд 2,5 км хатуу хучилттай авто зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-13 12:12:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,5 км урт хатуу хучилттай авто зам тавина.

Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөв 2,5 тэрбум төгрөг бөгөөд тухайн онд 1 тэрбум төгрөгийн ажлыг хийх аж.

Тус зам нь нийт 5 хэсэг, авто зогсоолоос бүрдэнэ. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Гранрөүд" компани шалгарсан ба ирэх онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Ташрамд сануулахад, Алтай сум нь Баян-Өлгий аймгийн баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 4,3 мянган хүн ам, 164,3 мянган толгой малтай. 

Related news