Даль цэцэглэх цагаар

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-05-09 18:34:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт хамгийн эрт цэцэглэдэг энэхүү цэцгийг Далийн ягаан гэдэг. Энэхүү цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулан ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай ажээ.