Замын-Үүд, Эрээний боомтоор иргэд хувийн автомашинтай тээвэрлэлтэд оролцож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-18 08:14:45

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын 16-наас эхлэн Замын-Үүд, Эрээний боомтоор 40 иргэн хувийн автомашинаар улс хоорондын тээвэрлэлтэд оролцож эхэллээ.

Иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байна гэж орон нутгаас мэдээллээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Ажлын баг Замын-Үүдэд ажиллаж тээвэр эрхлэгч жолооч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, холын болон богинын ачаа тээвэр хийхэд хэрхэн оролцох талаар ярилцаж байжээ. Замын-Үүд суманд нийт 5000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. 

Related news