Аварга хүлгийг алдарт уяачид байлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-18 10:56:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хамрах цар хүрээгээрээ улсын баяр наадмын дараа эрэмбэлэгддэг томоохон уралдааны нэг бол Жавхлант шарга уралдаан. Цар тахлаас шалтгаалан хоёр жил завсардсан учир энэ удаагийн уралдаан зохион байгуулалт болоод бай шагналын хувьд урьд жилүүдээс онцлог гэдгийг Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн Т.Баярхүү хэлсэн. Тодруулбал, түрүү магнай буюу аварга хүлгийг Сүхбаатар аймгаас тодорсон Монгол Улсын алдарт уяачид хамтран байлна.

Монгол Улсын алдат уяач Р.Мөнхтөр, Г.Чинзориг, С.Гантөмөр, Э.Ууганбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нар хамтран Приус автомашинаар байлахаар болжээ. Энэхүү бай нь зөвхөн монгол таван насны түрүү моринд хамаарах бөгөөд эрлийз морьдын бай шагнал өөр аж. Гэхдээ эрлийз морьдыг энэ хэмжээний түвшинд байлна гэдгийг хэлж байгаа.

"Жавхлант шарга-2022" уралдааныг газар газрын хурдан хүлгүүд зорин иржээ. Уяач, унаач хүүхэд, морьдод ямар нэг хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулалтыг хийж байгааг МСУХ-ноос мэдэгдэж байна. Эхний нас уралдаад ирсэн. Одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн үргэлжилж байна. 

Related news