Турк улс иргэнээ сансарт илгээхээр бэлтгэж эхэлжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-05-24 16:32:19

АНКАРА. /Anadolu/. Турк улс иргэнээ сансарт илгээхээр бэлтгэж эхэлснийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.


"Манай иргэдийг сансарт илгээх бэлтгэл албан ёсоор эхэлж байна" гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.


Тэрбээр хэлэхдээ, манай улсын 45-аас доош насны иргэд тусгайлан үүсгэсэн цахим хуудсаар хүсэлтээ гаргаж болно гэсэн байна.


"Бид Армстронгийг одоо ч дурсан санадаг. Хүн бүхэнд үлгэр дуурайл болох манай улсын иргэнийг үргэлж дурсан санана гэж найдаж байна" гэж Эрдоган хэлжээ.


Related news