“Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-26 11:33:17

ОТТАВА. /Global News/. Канадын “Global News” мэдээллийн цахим хуудаснаас гаргадаг "Энэ долоо хоногт заавал сонсох шилдэг таван дуу"-ны жагсаалтыг “Хү” хамтлагийн “This is Mongol” дуу тэргүүлжээ. Энэ удаагийн жагсаалтын хувьд олон улсын хамтлаг, дуучдын уран бүтээлүүд багтсанаараа онцлогтой бөгөөд Канад, АНУ, Итали, Монголын уран бүтээлчдийн дуунууд шалгарчээ.


Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг Монголын металл урсгалыг шимтэн сонсдог хүмүүст санал болгожээ. Монголын №1 металл хамтлаг одоо Америкт аялан тоглож байгаа бөгөөд хоёр дахь цомгоо тун удахгүй шүтэн бишрэгчдэдээ хүргэх төлөвтэй байна. Энэхүү цомгийн анхны дуу болсон уг уран бүтээлд ахин Монголын соёлыг дэлхийн металлтай хослуулжээ.


Энэ долоо хоногт заавал сонсох дуунуудын жагсаалтын хоёрдугаарт Италийн “Maneskin” хамтлагийн “Supermodel” дуу бичигдсэн бол Мексик-Америкийн уран бүтээлч Антонио Санчезийн “I Think We’re Past That Now”, Америкийн “My Chemical Romance” рок хамтлагийн “The Fountains of Decay”, Канадын “The Tragically Hip” рок хамтлагийн “She Didn’t Know” дуунууд тус тус удаалсан байна. 



Related news