Голын эрэг болон эрсдэлтэй газруудад камер суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-26 17:23:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл өнөөдөр хуралдаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцлээ.

Тус аймгийн хэмжээнд  сүүлийн 3 жилийн хугацаанд усны ослоор нийт 48 хүн амиа алдсаны 58 хувь нь хүүхэд аж. Харин энэ оны 5 дугаар сард л гэхэд 4 хүүхэд гол, нуурын усанд осолдож амиа алджээ.

Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаар аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлж 45 хоногийн аян зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Тус аяны хүрээнд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон, аюулгүй өнгөрүүлэх арга хэмжээ авах, голын эрэг болон хүүхдүүд эрсдэл, аюулд орох магадлалтай газруудад камер суурилуулах, ЭЕШ-д орж чадахааргүй болсон хүүхдүүдтэй ажиллаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэл өгөв. 

Related news