“Мандах наран-2” хорооллын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-30 11:29:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Мандах наран” орон сууцны хороолол дахин сүндэрлэхээр боллоо.

Аймгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд 2016-2020 онд аймгийн хэмжээнд 1500 гаруй айл өрхийг орон сууцжуулж байсан бол Замын-Үүд суманд найман блок бүхий 384 айлын “Мандах наран-2” хорооллын шавыг өнгөрсөн амралтын өдөр тавилаа.

Тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн Сайншанд сумын 7-р багт “Мандах наран-4” хорооллын барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа билээ.

Дээрх төслийг Дорноговь аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн захиалгаар ”Гантулга Трэйд” ХХК гүйцэтгэх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Орон сууцны нэг ам метр квадратын үнийг зах зээлийн ханш, иргэдийн боломжид тулгуурлаж гаргана гэж албаныхан мэдээлэв.

Related news