Тархины эмгэгтэй хүүхдийн эмийг төрөөс 100 хувь даадаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-10 12:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг өнөөдөр хүлээж авч уулзлаа.

 

Уулзалтаар тархины саа ба тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох, хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсаас татан авах, ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол Улсад хийдэг болох зэрэг асуудлыг шийдвэрлэв.

 

Түүнчлэн сайд тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов.

 

Related news