ХУУЛИЙН ТӨСӨЛ: Зөвшөөрлийн тухай хууль

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-06-15 08:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвшөөрлийн тухай хуулиийн төсөлд:

  • тусгай зөвшөөрөл
  • энгийн зөвшөөрөл гэж 2 ангилсан байна. Ангилал тус бүрээр жагсаалт гаргажээ.

Тусгай зөвшөөрлийн жагсаалтын талаар  montsame.mn  сайт 2022-6-10-нд уншигч танд танилцуулсан билээ, Тэгвэл одоо энгийн зөвшөөрлийн жагсаалтыг танд танилцуулж байна. Хуулийн төслийн танилцуулгад энгийн зөвшөөрлийн жагсаалтаас гадна, мөн хуулийн хариуцлагын талаар бас танилцуулах нь зөв гэж үзлээ. Энгийн зөвшөөрлийн хувьд төрийн захиргааны төв байгууллагаас гадна аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга, төрийн захиргааны шат, шатны байгууллага зөвшөөрөл олгох онцлогтой.


Энгийн зөвшөөрлийн жагсаалт 

1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • харь ургамлыг байгальд тарималжуулах 
  • ургамал, тэдгээрийн олон наст үндэс, үндэслэг иш, булцууг гадаад улсад гаргах 

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх байдлаар 11 зөвшөөрөл олгоно. Тухайн сум, дүүргийн  Засаг дарга 11 зөвшөөрөл олгохоор байна. Тухайлбал:

  • ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах 
  • агнуурын амьтныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих 
  • амьтныг эзэмших, ашиглах зөвшөөрөл 
  • хоногт 50 шоом етрээс бага ус ашиглах 

Нэр бүхий субьектүүдээс гадна:

  • Тухайн сав газрын захиргаа,
  • Аймаг, нийслэлийн байгаль орчны газар,
  • Тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга,
  • Тухайн сум дахь байгаль хамгаалагч,
  • Тухайн сум, дүүргийн байгаль хамгаалагч,
  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах үйлчилгээ),

Энэ салбарт эрх бүхий байгууллага, албан тушаалтан олгох 30 энгийн зөвшөөрөл байх жишээтэй.

2.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • гаалийн нутаг дэвсгэр болон хяналтын бүсэд барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөх 
  • улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагчид олгох, эсхүл гадаад улсад илгээх 

Ийм төрлийн 6 зөвшөөрлийг Гаалийн байгууллага олгоно. Харин:

  • гаалийн байгууллага бүхий хилийн боомт бус хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх 
  • гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллах

Гаалийн удирдах төв байгууллага. Энэ салбарт энгийн 10 зөвшөөрөл байна.

3.Банк, банк бус санхүү, үнэт цаасны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • банк салбар, тооцооны төв байгуулах 
  • зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах 

Монголбанк дээрх байдлаар 6 зөвшөөрөл олгоно. Санхүүгийн зохицуулах хороо:

  • санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх 
  • үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх
  • банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх 
  • гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах 
  • даатгалын байгууллагыг өөрчлөн байгуулах,  татан буулгах 

Эрх бүхий байгууллагаас олгох  21 төрлийн энгийн зөвшөөрөл энэ салбарт  багтжээ.

4.Хууль зүйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • төрийн архивын сан хөмрөгийн баримтыг гадаадад түр гаргах  (Засгийн газар),
  • үндэсний архивын сан хөмрөгт хамаарах хосгүй үнэт, үнэт баримтыг бусдын эзэмшилд шилжүүлэх, устгах   (Үндэсний аpхивын газар) 
  • төpийн архивын баримтыг хэвлэн нийтлэх /4.3/ (Төрийн архив)
  • ан агнах зорилгоор галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах /4.4/ (Цагдаагийн төв байгууллага)
  • улсын хилийн бүс, боомтод нэвтэрч үйл ажиллагаа явуулах /4.7/ (Улсын хил хамгаалах байгууллага)
  • эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг хэвлэн нийтлэх, нийтэд үзүүлэх /4.11/, (Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх зөвлөл)
  • нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулах /4.12/ (Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар)

Энэ салбарт дээрх байгууллагууд олгох 12 төрлийн энгийн зөвшөөрөл байна.

5.Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх /5.1/ (Засгийн газар)
  • бага төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 
  • инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг хүлээж авах, хянах (Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх   (Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • Монгол Улсын хилийн бүс болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цэрэг стратегийн зориулалтын газарт бүх ангиллын кадастрын зураглал үйлдэх, ашиглах / (Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Улсын хил хамгаалах байгууллага),
  • лифтийг ашиглах зөвшөөрөл олгох  (Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага) 

Энгийн 12 зөвшөөрлийг эрх бүхий 5 байгууллага энэ салбарт  олгоно

6.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг хувилж, олшруулах (Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих  (Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллага),
  • харилцаа холбоо болон  цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох  (Холбогдох этгээд),
  • тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг шилжүүлж авсан төрийн бус байгууллага),
  • тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон олон улсын жолоодох эрх олгох (Цагдаагийн байгууллага),
  • нислэг үйлдэх  (Иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба)
  • олон улсын нислэг үйлдэх  (Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • хориотой, хязгаарлалттай, аюултай, цэргийн зориулалтын бүсэд нислэг үйлдэх  (Агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллага),
  • Монгол Улсын хил нэвтэрч нислэг үйлдэх (Иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба),
  • хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх  (Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хил хамгаалах байгууллагын удирдах байгууллагатай хамтран),
  • Монгол Улсын иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулах   (Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),

7.Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх (Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • гэрээлэгч жилийн төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах (Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад худалдах  (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар),
  • тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх (Цагдаагийн ерөнхий газар)

8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • буцаан болон татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах  (Мал, амьтны эрүүл мэндийн болон ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • стратегийн хүнсийг экспортлох, импортлох (Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • үржлийн малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр экспортод гаргах  (Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглах (Эрх бүхий мэргэжлийн байгууллага)
  • ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ  (Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах зөвшөөрөл (Хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч),
  • тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх   (Тухайн сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч),

Эрх бүхий дээрх байгууллагууд энэ салбарт 18 энгийн зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд суужээ.

9.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх (Тухайн сум, дүүргийн Засаг дарга),
  • ашгийн төлөө бус их сургууль, дээд сургууль, коллежийг татан буулгах  (Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх (Засгийн газар),
  • түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийн эх хувийг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах   (Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • гадаадын иргэн, судалгааны баг, байгууллагад палеонтологи, археологийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага хийх болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр угсаатны судалгаа хийх ,
  • музейн үйл ажиллагаа эрхлэх  (Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),

10.Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйл ажиллагааны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх  (Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ эрхлэх  (Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа эрхлэх(Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • хөдөлмөрийн биржийн арилжаанд оролцогч брокерын үйл ажиллагаа эрхлэх  (Санхүүгийн зохицуулах хороо),

11.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • эмчлэх үйл ажиллагаа эрхлэх /11.1/ (Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн)
  • хүний эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргах /11.6/
  • эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа /11.7/ (Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага)

12.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах  (Харилцаа холбооны зохицуулах хороо)                     

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хянах хянах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт  тавих

  • Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт,  өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
  • 3өвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлнэ. 
  • 3өвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тэдгээрийн ажиллах журмыг  Засгийн газар батална .

Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийг арга зүйн удирдлагаар хангах 
  • зөвшөөрөл олгож байгаа байдал, түүний үр нөлөөний талаар хяналт шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж, санал, дүгнэлт гаргах 
  • Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргах 
  • Эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах 
  • зөвшөөрлийн тухай хууль тогтоомж зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, захиргааны актыг хүчингүй болгуулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах 

 Зөвлөл дараах үндэслэлээр зөвшөөрөл олгохтой холбоотой санал, гомдлыг шалгана.

  • зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчийн гомдлоор 
  • зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүсэлтээр
  • хуульд заасан бусад 

Зөвлөлийн гишүүн ахалсан ажлын хэсэг гомдол, хүсэлт, мэдээллийн дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагааг хянан шалгаж, уг үйл ажиллагаа зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дарамт, ачаалал үүсгэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.


Хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвлөлийн хуралдаанд танилцуулж, энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь заалтад заасан арга хэмжээг авна.


Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх  (8.3 дугаар зүйл)

  • Зөвлөл зөвшөөрөл, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь энэ хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд заасан үзүүлэлтээр хяналт шинжилгээ, үнэлгээг 3 жил тутам хийнэ /1/.

  • Зөвлөл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн тухайн зөвшөөрлийг хэвээр үлдээх, эсхүл зөвшөөрлийг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, эсхүл тусгай зөвшөөрлийн жагсаалтаас хасах, өөрчлөх талаар хууль тогтоомжид холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах эсэх талаар дүгнэлт гаргана гэжээ.
Related news