ИТХ-ын ээлжит хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-16 09:20:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-ны өдөр хуралдуулахаар захирамж гаргаад байна.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн X хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх, “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудал тусгагджээ. Мөн Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, нийгмийн салбарын хэмжээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгнө гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Related news